Wednesday, March 31, 2010

DESKTOP TOWER DEFENSE

Сүүлийн үед оройн цагаар завтай үедээ тоглодог нэг тоглоом байна. Товр Десктоп дефенс гэж тоглоод үзхэд гэмгүй л тоглоом байна лээ. Тоглоход маш амар дайсан эсэргүйцэгчидээ байрлууллаа, апгрэйд буюу хөгжүүлэлт хийлээ, дайсныг хамгаалалтруугаа оруулахгүй байвал тэгээл та хожно гэсэн үг. Хамгийн гол нь тавруудаа хэрхэн байрлуулах вэ гэдэг асуудал л байх шив дээ. За амжилт!!!
эсвэл ...

read more...

Wednesday, March 24, 2010

ШИНЭ ВЕБ-ЛОГТОЙ БОЛ...


Монголд шинээр блог нээхдээ цааш үргэлжлэх боломж, гажет буюу багаж хэрэгсэлүүдийн боломжийг нь судлах хэрэгтэй
ямартай ч Гүүглийн блоггэр дээр хэрхэн блог нээхийг толилуулая!
1. Блоггэр луу орно. Тэгээд цааш ямар үйлдэл хийх тухай хөтөч доор тавилаа. Маш тодорхой юм байна.



read more...

Thursday, March 11, 2010

БЛОГ ГЭДЭГ НЬ ЮУ ЮУМ БОЛОО ГЭЖ

Блог гэдэг нь юу ум бэ гэж...
Анх би ч бас сайн мэддэггүй л байлаа. 2008 оноос эхлээд хэд хэдэн блог хөтөллөө. Олон зүйл хайж сурч мэдлээ. Энэ бүхнээсээ та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо.
Blog гэдэг маань web log гэсэн 2 үгний товчлол бөгөөд нээлттэй чөлөөтэй хувийн онлайнд өдрийн тэмдэглэл мэдээлэл хөтлөх зориулалттай зүйл юм. Энэ нь анхандаа хүмүүс өөрийн санасан бодсон зүйлээ тэмдэглэж бусадтай хуваалцах зорилготой байсан ч өнөөгийн байдлаар хувь хүн төдийгүй албан байгууллагууд мэдээллээ гаргаж, үүгээр бизнес хүртэл хийж байна. Сүүлийн жилүүдэд блог хөтөлдөг хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа ба гүүгдийн блоггер, вордпресс , банжиг, блог.мн, Минийх, гөөвгөв гэх мэт олон сайтууд дээр блог хөтөлдөг болжээ. Нэр дээр нь дараад орно биз.
Миний хувьд www.hyamd.com, www.hyamd.blog.mn, www.nalaikh-rc.blogspot хаягуудыг хөтөлж байсан. Блог нээхэд зарим нэг зүйлсийг анхаарах хэрэгтэй. блогынхоо найдвартай байдал, ажиллагаа зэргийг анхаарч үзэх хэрэгтэй. Миний хувьд анх блог цэг мн дээр блог ажиллуулж байгаад нэг өдөр ороход л миний хийсэн бүх зүйл устсан байсан. Харамсалтай...
За тэгээд ямарч байсан блоггүй хүмүүс өөртөө блог нээгээд бичлэгүүдээ бичээд эхлэвэл цаанаасаа сонирхолыг тань татаж бөөн эрэл хайгуул, асар олон шинэлэг мэдээлд дарагдах болно.

read more...