Анх би ч бас сайн мэддэггүй л байлаа. 2008 оноос эхлээд хэд хэдэн блог хөтөллөө. Олон зүйл хайж сурч мэдлээ. Энэ бүхнээсээ та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо.
Blog гэдэг маань web log гэсэн 2 үгний товчлол бөгөөд нээлттэй чөлөөтэй хувийн онлайнд өдрийн тэмдэглэл мэдээлэл хөтлөх зориулалттай зүйл юм. Энэ нь анхандаа хүмүүс өөрийн санасан бодсон зүйлээ тэмдэглэж бусадтай хуваалцах зорилготой байсан ч өнөөгийн байдлаар хувь хүн төдийгүй албан байгууллагууд мэдээллээ гаргаж, үүгээр бизнес хүртэл хийж байна. Сүүлийн жилүүдэд блог хөтөлдөг хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа ба гүүгдийн блоггер, вордпресс , банжиг, блог.мн, Минийх, гөөвгөв гэх мэт олон сайтууд дээр блог хөтөлдөг болжээ. Нэр дээр нь дараад орно биз.

Миний хувьд www.hyamd.com, www.hyamd.blog.mn, www.nalaikh-rc.blogspot хаягуудыг хөтөлж байсан. Блог нээхэд зарим нэг зүйлсийг анхаарах хэрэгтэй. блогынхоо найдвартай байдал, ажиллагаа зэргийг анхаарч үзэх хэрэгтэй. Миний хувьд анх блог цэг мн дээр блог ажиллуулж байгаад нэг өдөр ороход л миний хийсэн бүх зүйл устсан байсан. Харамсалтай...
За тэгээд ямарч байсан блоггүй хүмүүс өөртөө блог нээгээд бичлэгүүдээ бичээд эхлэвэл цаанаасаа сонирхолыг тань татаж бөөн эрэл хайгуул, асар олон шинэлэг мэдээлд дарагдах болно.
0 comments: on "БЛОГ ГЭДЭГ НЬ ЮУ ЮУМ БОЛОО ГЭЖ"
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа.
profile; Anonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээгээрэй
Эсвэл Name сонголтоор нэрээ бичээрэй