Хүн бүхий л харж буй зүйлээ тодорхой хэмжээний шүүлтүүрээр оруулж өөрийн төсөөллөөр баяжуулан хардаг. Гоё, сайхан, хөөрхөн, муухай, том, жижиг гэх орон зайн болоод уран сайхны мэдрэмжүүдээр баяжуулж тусган авч мэдээллийн сандаа оруулдаг.
Энэ мэдрэмж хүн бүрт өөр ч нийгэм, ёс заншил, суурьшин буй газар нутаг, цаг үеэс шалтгаалан нийтлэг чиг хандлагатай байдаг. Мэдээллийг бид хүлээн авахдаа 6 мэдэрхүйгээрээ, тодорхой хэмжээний боловсруулалттайгаар хүлээн авч дүгнэлтийн хамтаар ой санамжиндаа оруулдаг.
Миний энд бичих гээд байгаа зүйл юунаас үүсэлтэй вэ гэхээр хүн бүр яг адилхан хардаг болов уу гэсэн миний хувийн бодлоос үүдэлтэй. Тайлбарлахад тун хэцүү юм!
Арай өөр зүйлээр тайлбарлах гээд үзье.
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг комьпютер аливаа зүйлийг хууллахдаа ширхэг эд эсээр нь асар хурдтайгаар хуулдаг.
Өөрөөр хэлбэл, жишээ нь зураг хуулж, зөөхөд цэг тус бүрийг нэг бүрчлэн өнгөний кодынх нь тусламжтайгаар зөөдөг. Комьпютероос комьпютерийн хооронд боловсруулалт хийгдэж шүүлтүүрээр дамжин хуулагддаг. Яг үүнтэй адилхан бидний нүд гэрэл ойлтын тусламжтайгаар бодовсруулалт хийгдэж хардаг. Гэхдээ гол асуулт нь яг таны харж байгааг бид хардаг болов уу? Таны харж буй цагаан өнгө надад хар харагддаг бол яах вэ? цагаан гэж хараад хэлж буй үгийг чинь хар гэж сонсдог бол яах вэ? Өөр нэгэнд яагаан харагдаад, ягаан гэж сонсдог бол байж болох уу? Үгүй гэж хариулах ч хэн ч баталж чадахгүй! ...
0 comments: on "ТАНЫ МЭДРЭМЖ БУСАДТАЙ АДИЛХАН УУ?"
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа.
profile; Anonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээгээрэй
Эсвэл Name сонголтоор нэрээ бичээрэй